eSIM суулгах заавар

eSIM суулган, идэвхжүүлэх заавар

ℹ️

Эхлэхээс өмнө

Таны төхөөрөмж(утас, таблет...) eSIM дэмждэг эсэхийг шалган, wifi-аар интернетэд холбогдох хэрэгтэй.

Төхөөрөмжийн нийцтэй байдал

eSIM нь сүүлийн үеийн ихэнх төхөөрөмжүүдэд дэмжигддэг. Таны төхөөрөмж eSIM дэмждэг эсэхийг шалгана уу:

📱

iOS

iPhone XS, XR, 11, 12, 13, 14, 15, 16 болон түүнээс шинэ, iPad Pro (3-р үе болон дараах), iPad Air (3-р үе болон дараах), iPad (7-р үе болон дараах), iPad Mini (5-р үе болон дараах)

🤖

Android

Google Pixel 3 болон шинэ, Samsung Galaxy S20 болон шинэ, Samsung Galaxy Note 20 болон шинэ, болон олон бусад орчин үеийн Android төхөөрөмжүүд

Бусад

Apple Watch (Cellular), eSIM дэмждэг Windows зөөврийн компьютерууд

eSIM дэмждэг эсэхийг хэрхэн шалгах вэ? *#06# дугаарт залган EID дугаар гарч ирж буй эсэх эсвэл

iOS: Settings → Cellular/Mobile Data → Add eSIM/Add Mobile Plan

Android: Settings → Connections → SIM Manager/Mobile network → Add eSIM/Download a SIM

Суулгах заавар

Өөрийн төхөөрөмжийн төрлийг сонгоод тусгай зааварчилгаатай танилцаарай

iOS төхөөрөмжинд суулгах

1

iPhone эсвэл iPad дээрээ Settings цэсийг нээнэ үү

2

Cellular/Mobile Data дээр дарна уу

3

Add eSIM/Add Mobile Plan eSIM нэмэх дээр дарна уу

4

Имэйлээр хүлээн авсан QR кодыг камераар уншуулна уу

5

QR код уншуулах боломжгүй бол, Дэлгэрэнгүй гараар оруулах дээр дарна уу

6

Имэйл эсвэл захиалгын дэлгэрэнгүй мэдээллээс SM-DP+ хаяг болон Идэвхжүүлэх кодыг оруулна уу

7

Add eSIM/Add Mobile Plan дээр дарна уу

8

eSIM-ээ бусад сим-ээсээ ялгахын тул өөрөөр нэрлэнэ үү (жишээ нь: ГОЁ сим, Аялал, Ажил, Хувийн)

9

Нэмэх товчийг дарснаар

10

Таны eSIM одоо суусан бөгөөд ашиглахад бэлэн болсон!

Идэвхжүүлэх зөвлөмжүүд

📡

Дата роуминг идэвхжүүлэх

Аялах үедээ буюу eSIM ажиллах бүс нутагт DATA ROAMING АСААЛТТАЙ байлгах шаардлагатай.

🏷️

eSIM-ээ нэрлэх

eSIM-дээ санамсаргүй нэр өгөх (жишээ нь: Япон аялал, ЕХ ажил) дараа нь хялбар таних боломжтой.

⚙️

Үндсэн шугам болгож тохируулах

Төхөөрөмжийн тохиргоонд нэгдсэн өгөгдөлд аль шугам (eSIM) ашиглахаа сонгоно уу.

💾

QR кодыг хадгална уу

QR код болон идэвхжүүлэх мэдээллээ хадгална уу. Төхөөрөмжөө дахин тохируулахад хэрэгтэй болж магадгүй.

Асуудал шийдвэрлэх

QR код уншуулах боломжгүй байна уу?

Гараар суулгах(QR кодгүйгээр) аргыг ашиглана уу. SM-DP+ хаяг болон идэвхжүүлэх кодыг гараар оруулна уу.

⚠️ 'Add eSIM/Add Mobile Plan' сонголт байхгүй байна уу?

Таны төхөөрөмж eSIM дэмждэггүй эсвэл тодорхой операторт түгжигдсэн байж болзошгүй. GOY eSIM операторт хандана уу.

🚫 Идэвхжүүлэлт амжилтгүй болсон уу?

Интернет холболтоо шалгана уу (Wi-Fi ашиглана уу), төхөөрөмжөө дахин асааж, дахин оролдоно уу. Идэвхжүүлэх код хугацаа дуусаагүй эсэхийг баталгаажуулна уу.

📵 eSIM ажиллахгүй байна уу?

Data Roaming идэвхжүүлэн, Settings хэсгээс eSIM асаалттай эсэхийг шалган, дата үлдэгдлээ шалгана уу.

Түгээмэл асуултууд

eSIM болон биет SIM-ийг зэрэг ашиглаж болох уу?

Тийм! Ихэнх eSIM дэмждэг төхөөрөмжүүд давхар SIM дэмждэг (нэг eSIM + нэг биет SIM).

eSIM-ээ устгаад дахин суулгаж болох уу?

GOY eSIM нь QR-аа зөвхөн нэг удаа имэйлээр илгээдэг тул QR кодоо хадгална уу. Устгасан тохиолдолд өмнөх QR-ыг уншуулан дахин суулгах боломжтой эсэхийг шалгаж үзнэ үү.

Онгоц газардахад eSIM ажиллах уу?

Таны Data Roaming асаалттай тохиолдолд таны онгоц газардан eSIM ажиллах бүс нутагт буухад eSIM автоматаар идэвхждэг. Data Roaming-ээ идэвхжүүлсэн эсэхээ шалгахаа мартуузай.

Дата хэрэглээгээ хэрхэн шалгах вэ?

Төхөөрөмжийнхөө тохиргоог шалгах эсвэл имэйлээр илгээгдсэн QR холбоосны CHECK USAGE цэснээс үлдсэн датаны хэмжээг харна уу.

eSIM QR кодоо бусадтай хуваалцаж болох уу?

Тухайн QR нь зөвхөн нэг төхөөрөмжинд ашиглагдах тул давхар өөр төхөөрөмжинд холбохгүй байна уу! Харин Hotspot цацах боломжтой.

💬

Нэмэлт тусламж хэрэгтэй байна уу?

Хэрэв асуудалтай хэвээр байвал, манай тусламжийн баг танд туслахад бэлэн байна.